“Шинээр гарч ирж буй зоонозын өвчин ба нэг эрүүл мэндийн хандлага’ сэдвийн хүрээнд хийгдэх шинээр гарч ирж буй зоонозын өвчний онцгой байдлын үед Нэг Эрүүл мэнд үзэл баримтлалыг хэрхэн авч хэрэгжүүлэх тухай хэлэлцэхэд оршиж байна. Энэхүү өргөтгөсөн EPI-WIN цахим хурал 2023.05.31-ний өдрийн 19:00 цагт эхэлнэ.
Нэг эрүүл мэнд үзэл баримтлал нь хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг тогтвортой тэнцвэржүүлэх, оновчтой болгох зорилгоор нэгдсэн, нэгдмэл арга зам юм. Нэг Эрүүл мэндийн дөрвөн талт нэгдэл болох (Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)) байгууллагуудын илтгэгч нар, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон бусад салбаруудтай хамтран “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын дагуу улс орнууд болон бусад салбаруудтай хамтран хэрхэн ажилладаг талаар ярилцана.
Шинээр гарч ирж буй зоонозын өвчнүүдийн үед болон тахал, цар тахлын үед талбар дээр Нэг Эрүүл мэнд үзэл баримтлалын дагуу өвөрмөц жишээнүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хэлэлцэх болно.
Энэхүү хурлаар “Нэг Эрүүл мэнд үзэл баримтлал шинээр гарч ирж буй зоонозын өвчлөл болон тахал, цар тахлын үед яагаад чухал байдаг вэ? COVID-19 тахал нэг эрүүл мэндийн хандлагыг хэрхэн өөрчилсөн бэ? Шинээр гарч ирж буй зоонозын өвчин, тахал, цар тахал зэрэгт “Нэг эрүүл мэнд” хандлагыг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Эдгээр сорилтыг даван туулахын тулд түншүүд болон хамт олон хэрхэн хамтран ажиллах вэ?” зэрэг асуудлаар илтгэл, хэлэлцүүлгүүд тавигдана.
Хэрвээ та бүхэн оролцохыг хүсвэл доорх хаягаар орж бүртгүүлнэ үү.
https://who.zoom.us/webinar/register/WN_QiAC2uirTOGgieTklSj4XA#/registration
Нийтэлсэн огноо: 2023.05.30