Зөвлөгөө
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье
3254

СӨХ-Д ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

  1. Үйлчилгээний ажилчдын цэвэрлэгээнд хэрэглэх хувцас хэрэглэл, бээлий, халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний бодис, алчуур, хувин зэргээр хангах
  2. Халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх арга, аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамруулах
  3. Цахилгаан шатны дэргэд гар халдваргүйжүүлэх бодис байршуулж, тогтмол цэнэглэж байх
  4. Орон сууцны шал орцны хаалга, шатны бариул, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодистой уусмалаар арчиж цэвэрлэх
  5. Орцонд ил задгай хог хаягдал хаяхгүй байх, уутны амыг боож хаях
  6. 7 хоногт 1 удаа оршин суучдыг амарсны дараа хүний гар байнга хүрдэг гадаргууг 0.015%-ийн жавелионы уусмалаар арчих, эсвэл ширших ба халдваргүйжүүлэлт хийснээс хийш 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх
  7. Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон хог хаягдал, шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгүүлэх
  8. Хариуцсан ажилтан нийтийн хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачуулж цэвэрлэх
  9. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, үер болох талбайд хүүхэд тоглуулахгүй байх

АНХААР!!!

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах
  • Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
  • Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх
  • Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй байх

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

  1. Өдөр тутмын цэвэрлэгээнд ажлын хувцас, бээлийтэй ажиллах.
  2. Халдваргүйжүүлэх бодисын уусмалаар цэвэрлэгээ хийх.
  3. 0.015%-ийн жавелионы уусмалаар цахилгаан шат, шат, хаалганы бариул, өрөө тасалгааны тавилга хэрэгсэл, компьютерийн гар, хулгана, суурин утас, гэх мэт хүний гар хүрэх бүх хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  4. 0.03%-ийн жавелионы уусмалаар угаалгын өрөөний тосгуур, суултуурыг шүрших эсвэл арчих, шүршиж халдваргүйжүүлсэн тохиолдолд 1 цагийн дараа чийгтэй цэвэрлэгээ хийх
  5. Ажилчид хувийн ариун цэврийг сахих гараа тогтмол савандаж угаах эсвэл гар халдваргүйжүүлэх бодис хэрэглэх
  6. Цэвэрлэгээнд хэрэглэсэн алчуур, сав хэрэгслийг халдваргүйжүүлж угааж цэвэрлэх
  7. Албан байгууллагууд үерийн улмаас үүсч  тогтсон хог хаягдал, шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгүүлэх
  8. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх

АНХААР!!!

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах
  • Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
  • Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх
  • Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй байх

ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ ЭРҮҮЛ ОРЧИН, ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛ

  1. Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал, гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх
  2. Ундны усыг баталгаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх
  3. Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  4. Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
  5. Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  6. Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угаах, эсвэл 2%-ийн содын уусмалаар тогтмол угааж хэрэглэх, битүү шүүгээнд хадгалж ялаа болон бусад шавж бохирдуулахаас сэргийлэх
  7. Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
  8. Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх
  9. Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
  10. Өдөр тутмын цэвэрлэгээг тогтмол хийх, цэвэрлэгээ хийхдээ бээлий өмсөх, цэвэрлэгээний дараа гарын ариун цэврийг сахих

АНХААР!!!

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах
  • Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
  • Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх
  • Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй бай

ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

  1. Үерийн голомтод ажиллахын өмнө тухайн багийг ахлаж байгаа ажилтнаас Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөмж авах
  2. Хамгаалах хувцас хэрэглэл, бээлий усны гутал өмсөх
  3. Гарын ариун цэврийг сахих
  4. Хүнсний бүтээгдэхүүн үерийн усанд бохирдсон тохиолдолд хэрэглэхээс татгалзах
  5. Хоол, хүнс идэхийн өмнө савантай усаар гараа угаах , угаах боломжгүй байвал гар халдваргүйжүүлэгч бодисоор гарын бүх хэсгийг арчиж халдваргүйжүүлэх
  6. Ус, хярам, шингэн зүйлсийг ойр ойрхон бага багаар уух
  7. Гадуур өмссөн гутал, хувцастай гэртээ явахгүй байх
  8. Хэрэв эм тариа хэрэглэдэг бол биедээ авч явах
  9. Гар утас, түлхүүр зэрэг бохир гараар барьсан эд зүйлийг халдваргүйжүүлэх
  10. Хэт их ажлын ачаалал авахгүй байх, дархлаагаа дэмжих

Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Нийтэлсэн огноо: 2023.07.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter