Онцлох
ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн ноцтой байдал хариуцсан дэд захирал айлчиллаа
457

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн ноцтой байдал хариуцсан дэд захирал Баба Тундае ДЭМБ-н Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүдийн хамт айлчлан салбарын үйл ажиллагаа болон  зоонозын өвчний өнөөгийн нөхцөл байдал, мөн эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг уулзалтаар Монгол улсад болон олон улсад бүртгэгдэж байгаа зоонозын халдварт өвчний, дэгдэлт, цар тахал, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүсгэж болохуйц эрсдэлүүдийг хэлэлцэж, түүнд бэлэн байхын тулд ДЭМБ болон ЭМЯ, ЗӨСҮТ-ийн цаашдын хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн  Зоонозын халдварт өвчний тандалт судалгаа, лабораторийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, нөөц, хангалт болон хүний нөөцийг сургах, чадавхжуулах зэрэгт ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн төвөөс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter