Онцлох
“Өвөрхангай аймгийн зоонозын өвчин судлалын төвд молекул биологийн оношилгоог нэвтрүүлэх” ажлын байран дахь сургалт зохион байгуулж байна
565

ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд  2023 оын 7 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 1,2 ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн ЗӨСТ-д ажлын байрны дэх  сургалт зохион байгуулж байна. Тус сургалтыг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сантай хамтран МОН-9218 төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн ажлын байран дэх сургалтыг Өвөрхангай, Баянхонгор, Говь-алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд молекул биологийн оношилгоог нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой. Тус баг нь 2023 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 16 өдрийг дуустал дээрхи аймгийн ЗӨСТ-үүдээр тойрон ажиллана.

            Уг сургалтын гол зорилго нь:

  1. Зоонозын шалтгаант халдварт өвчний лабораторийн оношилгоог тухайн орон нутагт цаг алдалгүй хурдан шуурхай зохион байгуулах чадавх бүрдүүлэх.
  2. Салбар төвүүдийн лабораторийн био аюулгүй ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зөвлөмж хүргүүлснээр MNS ISO 15189:2015 итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын урьдчилсан бэлтгэл ажил хангах.
  3. Био-аюулгүй байдал, чанар, захиргаа хүний нөөцийн чиглэлээр дэмжлэгт хяналт, зөвлөн туслах ажлууд хийгдэнэ.

 

Нийтэлсэн огноо: 2023.07.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter