СӨХ-Д ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
- Үйлчилгээний ажилчдын цэвэрлэгээнд хэрэглэх хувцас хэрэглэл, бээлий, халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний бодис, алчуур, хувин зэргээр хангах
- Халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх арга, аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамруулах
- Цахилгаан шатны дэргэд гар халдваргүйжүүлэх бодис байршуулж, тогтмол цэнэглэж байх
- Орон сууцны шал орцны хаалга, шатны бариул, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодистой уусмалаар арчиж цэвэрлэх
- Орцонд ил задгай хог хаягдал хаяхгүй байх, уутны амыг боож хаях
- 7 хоногт 1 удаа оршин суучдыг амарсны дараа хүний гар байнга хүрдэг гадаргууг 0.015%-ийн жавелионы уусмалаар арчих, эсвэл ширших ба халдваргүйжүүлэлт хийснээс хийш 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх
- Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон хог хаягдал, шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгүүлэх
- Хариуцсан ажилтан нийтийн хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачуулж цэвэрлэх
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, үер болох талбайд хүүхэд тоглуулахгүй байх
АНХААР!!!
- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах
- Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
- Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх
- Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй байх
БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
- Өдөр тутмын цэвэрлэгээнд ажлын хувцас, бээлийтэй ажиллах.
- Халдваргүйжүүлэх бодисын уусмалаар цэвэрлэгээ хийх.
- 0.015%-ийн жавелионы уусмалаар цахилгаан шат, шат, хаалганы бариул, өрөө тасалгааны тавилга хэрэгсэл, компьютерийн гар, хулгана, суурин утас, гэх мэт хүний гар хүрэх бүх хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
- 0.03%-ийн жавелионы уусмалаар угаалгын өрөөний тосгуур, суултуурыг шүрших эсвэл арчих, шүршиж халдваргүйжүүлсэн тохиолдолд 1 цагийн дараа чийгтэй цэвэрлэгээ хийх
- Ажилчид хувийн ариун цэврийг сахих гараа тогтмол савандаж угаах эсвэл гар халдваргүйжүүлэх бодис хэрэглэх
- Цэвэрлэгээнд хэрэглэсэн алчуур, сав хэрэгслийг халдваргүйжүүлж угааж цэвэрлэх
- Албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон хог хаягдал, шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгүүлэх
- Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
АНХААР!!!
- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах
- Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
- Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх
- Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй байх
ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ ЭРҮҮЛ ОРЧИН, ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛ
- Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал, гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх
- Ундны усыг баталгаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх
- Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
- Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
- Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угаах, эсвэл 2%-ийн содын уусмалаар тогтмол угааж хэрэглэх, битүү шүүгээнд хадгалж ялаа болон бусад шавж бохирдуулахаас сэргийлэх
- Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
- Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх
- Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
- Өдөр тутмын цэвэрлэгээг тогтмол хийх, цэвэрлэгээ хийхдээ бээлий өмсөх, цэвэрлэгээний дараа гарын ариун цэврийг сахих
АНХААР!!!
- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах
- Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
- Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх
- Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй бай
ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
- Үерийн голомтод ажиллахын өмнө тухайн багийг ахлаж байгаа ажилтнаас Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөмж авах
- Хамгаалах хувцас хэрэглэл, бээлий усны гутал өмсөх
- Гарын ариун цэврийг сахих
- Хүнсний бүтээгдэхүүн үерийн усанд бохирдсон тохиолдолд хэрэглэхээс татгалзах
- Хоол, хүнс идэхийн өмнө савантай усаар гараа угаах , угаах боломжгүй байвал гар халдваргүйжүүлэгч бодисоор гарын бүх хэсгийг арчиж халдваргүйжүүлэх
- Ус, хярам, шингэн зүйлсийг ойр ойрхон бага багаар уух
- Гадуур өмссөн гутал, хувцастай гэртээ явахгүй байх
- Хэрэв эм тариа хэрэглэдэг бол биедээ авч явах
- Гар утас, түлхүүр зэрэг бохир гараар барьсан эд зүйлийг халдваргүйжүүлэх
- Хэт их ажлын ачаалал авахгүй байх, дархлаагаа дэмжих
Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Нийтэлсэн огноо: 2023.08.06