You are here: Home / Цаг үеийн / “Ховд, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд “Молекул биологийн оношилгоог нэвтрүүлэх” ажлын байран дахь сургалт хийгдэж байна
Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сантай хамтран МОН-9218 төслийн хүрээнд 14 аймгийн ЗӨС төвүүдэд ажлын байран дахь Молекул биологийн сургалт зохион байгуулж байна.
2023 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд ажиллаж байна.
Уг сургалтаар:
- Зоонозын шалтгаант халдварт өвчний лабораторийн оношилгоог тухайн орон нутагт цаг алдалгүй хурдан шуурхай зохион байгуулах чадавх бүрдүүлэх.
- Салбар төвүүдийн лабораторийн био аюулгүй ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зөвлөмж хүргүүлснээр MNS ISO 15189:2015 итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын урьдчилсан бэлтгэл ажил хангах.
- Био-аюулгүй байдал, чанар, захиргаа хүний нөөцийн чиглэлээр дэмжлэгт хяналт, зөвлөн туслах ажлууд хийгдэж байна.
Нийтэлсэн огноо: 2023.08.14