Архангай аймгийн Цэнхэр суманд 2023.09.01-09.02 өдрүүдэд “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтээр “Монгол улсад нэг эрүүл мэндийн хандлага хэрэгжих таатай орчин бүрдүүлэх тухай” төслийн хүрээнд тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээж Дэлхийн банкны төслийн зохицуулагч Л.Дэлгэрзул, ЗӨСҮТ ерөнхий захирал Н.Цогбадрах нар үг хэллээ. Тус сургалтад МЭЕГ, ОБЕГ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, УМЭАЦТЛ, Мал эмнэлгийн хүрээлэн, НМЭГ,НЗӨСТ, Төвийн бүсийн 8 аймгийн ЭМГ, ЗӨСТ, МЭГ, БОГ нийт 60 гаруй мэргэжилтэн оролцож байна. Нэг эрүүл мэнд, зоонозын халдварт өвчний чиглэлээр салбар хооронд болон дундын хамтарсан багууд дадлага, сургуулилалт хийж байна.
Нийтэлсэн огноо: 2023.09.01