2023 оны наймдугаар сард боомын хүний өвчлөлийн 2 тохиолдол Төв аймгийн Мөнгөнморьт суманд бүртгэгдсэн. Боомын өвчлөлийн дээрх тохиолдол боомоор үхсэн үхрийг булах, арьс ширийг өвчих үедээ халдвар авснаас үүдэлтэй байна. Боом нь өвчтэй, үхсэн мал, түүний түүхий эдээс хавьтлын замаар дамжин халдварладаг халдварт өвчин юм. Боомоор үхсэн мал амьтныг зохих халдваргүйтгэл хийлгүй булшилснаас боомын савханцар хөрс, усыг бохирдуулж хөрсөнд хэдэн арван жилээр хадгалдан эргээд өвчлөлийн эх үүсвэр болох эрсдэлтэй байдаг. Иймээс боом өвчний эрсдэлд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Боом өвчнөөс урьдчилах сэргийлэх зөвлөмж:
ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Нийтэлсэн огноо:2023.09.08




