2023 оны 9-р сарын 28-ны өдөр галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг 17 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.
Энэ жилийн галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Нийт нь 1-ийн төлөө, Нэг эрүүл мэнд бүхний төлөө” уриан дор тэмдэглэнэ.
Галзуу өвчний хяналтын хөтөлбөрүүд нь зоонозын өвчнүүд, ялангуяа цар тахалд хүргэдэг өвчнүүдтэй тэмцэх тогтолцооны бүтэц, итгэлцлийг бий болгох Нэг эрүүл мэнд үзэл баримтлалын тод жишээ болдог.
Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх болон бүх төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нийт иргэдэд тэгш хүртээмжтэй байх нь хүний амь насыг аврахаас гадна үндэсний эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлдэг.
Нохойгоор дамждаг хүний галзуу өвчнийг 2030 он гэхэд бүрэн устгах дэлхий нийтийн стратеги төлөвлөгөөг дэлхий даяар түгээх нь энэхүү өдрийн бас нэг зорилго билээ.
Эртний өвчнүүдийн нэг болох галзуу өвчний халдварыг таслан зогсоох вакцин, эм, багаж хэрэгсэл, технологи байна. Бид хэнийг ч үлдээлгүйгээр, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлж, эв нэгдэлтэй байснаар галзуу өвчнийг устгаж чадна.
Энэ удаагийн тэмдэглэлт өдрөөр тусламж үйлчилгээний тэгш байдлын ач холбогдлыг онцолж, Нэг эрүүл мэнд нь сонгогдсон цөөхөн хүмүүст биш, харин хүн бүрт хүртээмжтэй байх ёстой гэдгийг баталгаажуулах замаар эрүүл мэндийн ерөнхий тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байна.
Салбарууд хамтран хүчээ нэгтгэж, олон нийтийг татан оролцуулж, нохойн вакцинжуулалтыг байнгын болгосноор галзуу гэдэг 1 өвчнөөс бүрэн ангижирч, “Нэг эрүүл мэнд”-ийг хүн бүрт хүртээмжтэй болгох үндсэн санаа хэрэгжих юм.
Хэрэв та энэ талын ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа бол доорх хаягаар орж, өөрийн арга хэмжээг бүртгүүлж, бусад арга хэмжээтэй танилцаарай.
Эх сурвалж: https://www.who.int/news-room/events/detail/2023/09/28/default-calendar/world-rabies-day-2023
Нийтэлсэн огноо: 2023.09.23