Цаг үеийн
Олон улсын хуралд оролцлоо
501

ОХУ-ын Эрхүү хотын “Гэр бүлийн эрүүл мэнд, хүний нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төв” –өөс зохион байгуулсан “Орчин үеийн байгалийн голомтот халдварууд”  олон улсын эрдэм шинжилгээ, онол,  практикийн хуралд  Мэргэжилтэн Ж.Батцэцэг “Some results of the study of vector ticks and human cases of ticks-borne rickettsiosis in Mongolia”, Д.Отгонбаяр “Monitoring of Epizootic Activity Plague foci in Mongolia” илтгэлийг хэлэлцүүлж, Н.Ураншагай “Spatial analysis of natural foci of plague in Gobi-Altai, Mongolia” ханын илтгэлээр оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурал байгалийн голомтот гоц халдварт өвчин, хачгаар дамжих халдвар, бусад халдварууд гэсэн 3 сэдвийн хүрээнд 32 аман, 6 ханын илтгэл тавигдаж, халдвар судлал, эпизоотологи, лабораторийн оношилгоо, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлуудыг өргөн хүрээнд авч үзэн хэлэлцүүлэг зохион байгуулсан нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой хурал боллоо. Уг хуралд Н.Ураншагай “Spatial analysis of natural foci of plague in Gobi-Altai, Mongolia” ханын илтгэл 2 дугаар байрт шалгарлаа.

 

Нийтэлсэн огноо: 2023.09.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter