Онцлох
Зоонозын өвчин судлалын төвүүдийн биологич нарт сургалт зохион байгууллаа
1331

Тус төвөөс харьяа нийслэл, аймгийн зоонозын өвчин судлалын төвүүдийн шимэгч судлагч, амьтан судлагч, лаборант нарыг хамруулсан “Зоонозын өвчин дамжуулагч шимэгч тодорхойлох арга зүйн чадавхыг сайжруулах” сэдэвт сургалтыг 2023.10.02-06-ны хооронд зохион байгууллаа. Уг сургалтад аймаг, нийслэлийн 14 Зоонозын өвчин судлалын төвийн 38 биологич хамрагдаж зоонозын халдварын дамжуулагч болох хачиг, бүүрэг зэрэг гадна шимэгч, зэрлэг болон мал, амьтны дотоод шимэгч гельмэнтүүдийг тодорхойлох, судлах арга зүйд суралцлаа.

Зоонозын халдваруудтай тэмцэхэд мал, амьтдын өвчлөлийг тандан судалж, хүний эрүүл мэнд, нийгэм эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад оршдог бөгөөд зоонозын өвчин судлалын салбарт ажиллаж буй биологич нар зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтдын өвчлөл, тэдгээрийн халдварын тархалтыг тодорхойлох ажилд тэргүүн эгнээнд мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Иймээс эдгээр мэргэжлийн ажилтнуудын онолын болон практик ур чадварыг байнга нэмэгдүүлэх нь зоонозын өвчний эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Сургалтыг Биологийн ухааны доктор Д.Цэрэнноров, Мал эмнэлгийн ухааны доктор, профессор С.Ганзориг, Мал эмнэлгийн ухааны доктор, профессор Б.Баттөр, Биологийн ухааны доктор, Зөвлөх дэд профессор С.Шар нар зоонозын өвчин дамжуулагч шимэгчид болон тэдгээрийг агуулагч жижиг хөхтөн амьтан тодорхойлох арга зүйн чадавхыг сайжруулах сэдвүүдээр сургалт хийлээ.

Нийтэлсэн огноо: 2023.10.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter