ОХУ-ын Новосибирск хотын Вируслогийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн 10 жилийн ойд зориулсан “ЕВРОАЗИЙН АМЬТДЫН ВИРУСИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ, ТАРХАЛТАД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨЛӨЛ” сэдэвт 5 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын зар
ОХУ-ын Новосибирск хотын Вируслогийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн 10 жилийн ойд зориулсан “Евроазийн амьтдын вирусийн олон янз байдал, тархалтад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл” сэдэвт 5 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болон залуу судлаачдад зориулсан “Зоонозын халдварын эпидемиологи, эпизотологи ба биогенийн аюулаас сэргийлэх нь” арга хэмжээ 2023 оны 12-р сарын 5-7-нд зохион байгуулагдах бөгөөд та бүхнийг оролцохыг урьж байна. Арга хэмжээнүүд НИИ Вирусологии ФИЦ ФТМ г. Новосибирск, ул. Тимакова 2-д болно.
Олон улсын хурлын гол зорилго нь хүн, амьтанд аюул учруулж болзошгүй вирусийн халдварын тархалтад нүүдлийн амьтад (ялангуяа шувуу, сарьсан багваахай)-ын гүйцэтгэх үүргийг тодорхойлсон дотоодын болон олон улсын амьтан судлал (голчлон шувуу, сарьсан багваахай судлал), вирус судлалын судалгаануудыг зохицуулах, амьтдын шилжилт, нүүдлийн замд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийхэд оршино.
Хурлын материалыг РИНЦ (Оросын шинжлэх ухааны эшлэлийн индекс)-д байршуулсан хурлын хураангуйн цуглуулгад нийтлэх бөгөөд Зохион байгуулах хороо нь “Оросын өмнөд хэсэг: экологи, хөгжил” сэтгүүлийн тусгай дугаарт холбогдох өгүүллийг нийтлэх боломжийг олгоно. Нийтлэхэд төлбөргүй.
Хуралд цахимаар болон биеэр оролцож болно.
Хурлаар хэлэлцэх сэдвийн чиглэл:
1) Уур амьсгалын чиг хандлага ба бүс нутгийн биологийн олон янз байдал
2) Нүүдлийн зүйлийн экологи – эмгэг төрүүлэгч вирусийн эзэн амьтад
3) Нүүдлийн амьтдын вирусийн экологи
Мэдүүлэг (1-р маягт), болон оролцох бүтээлийг (2-р маягт) 2023 оны 11-р сарын 5-ны өдрөөс өмнө Зохион байгуулах хороонд bioka2015@mail.ru болон pnpalianova@frcftm.ru хаягаар илгээнэ үү. Маягтуудыг энд дарж харна уу. Сонирхсон асуулт, мэдээлэл байвал ЭШСМТА-аас тодруулна уу.
Нийтэлсэн огноо: 2023.10.10