Агаарын хэм буурч, сэрүүхэн цаг агаартай байсан ч Лавлагаа лабораторийн албаны хамт олон ‘Энэ жилдээ – Эрүүл жиндээ’ аянаа үргэлжлүүлэн “ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭЖ ӨГДӨГ ГАЛТ ТЭРЭГ” хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.
Гадаа талбайдаа халуун аньсаар дархлаагаа дэмжээд, сагс жимсний төлөө хурд хүчээ сорин хамт олноороо идэвхтэй оролцлоо.
Цаг агаар хэдий хүйтэн байсан ч хүүхэд насны хөгжөөнт уралдаанд идэвхтэй оролцон, халуун дулаан уур амьсгал, идэвхтэй хөдөлгөөнөөр нэг өдрийн цайны завсарлагаа өнгөрөөлөө.
Нийтэлсэн огноо: 2023.11.02