Үйл ажиллагаа
“Шинжлэх ухааны ажилтны өдөр” сарын аяны хүрээнд Анагаахын ухааны докторууд мэдээлэл өглөө
789

ЗӨСҮТ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинжлэх ухааны ажилтны сар” аяны хүрээнд нийт 6 үйл ажиллагаа төлөвлөснөөс 2023 оны 11-р сарын 15, 16-ны өдрүүдэд төвийн мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажилд шаардлагатай мэдээллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор, ахмад тархвар судлагч З.Адъяасүрэн “Зоонозын халдварын эпизоотологи ба эпидемиологи” сэдэвт сонирхолтой лекцийг нийт мэргэжилтнүүдэд тавьж, өөрийн туршлагаа хуваалцлаа. Зоонозын өвчнүүдийн мөн чанар, онцлог, эпизоотологи ба эпидемиологийн уялдаа холбоо болон тэдгээрийг хэрхэн судлах, юуг анхаарч ажиллах талаар сургамжтай сайхан мэдээллүүдийг өгч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултуудад дүүрэн хариулт өглөө.

“Шинжлэх ухааны ажилтны өдөр” аяны хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Анагаах ухааны доктор Г.Өлзийжаргал шинжлэх ухааны өгүүлэл, эрдмийн зэрэг хамгаалах (PhD, MSc) ажлын диссертаци хэрхэн бичих талаар өөрийн хуримтлуулсан туршлагаа танилцуулсан нь манай мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажилд нэн шаардлагатай мэдээлэл боллоо. Доктор Г.Өлзийжаргал нь олон улсын инфакт фактор (IF) бүхий сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллүүд нь 700+ ишлэлтэй, QS ranking #19, Сиднейн их сургуульд докторын зэрэг хамгаалсан сүүлийн үеийн шилдэг эрдэмтдийн нэг билээ. Тэрээр танилцуулсан сэдвээр тусгайлан сургалтуудыг олон нийтэд зохион байгуулдаг бөгөөд ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй үргэлжлүүлэн ажиллахаар тохиров.

Нийтэлсэн огноо: 2023.11.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter