Үйл ажиллагаа
Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхын хөндлөнгийн үнэлгээний баг ЗӨСҮТ-д ажиллалаа
886

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Монгол Улсын үндсэн чадавхад хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийх олон улсын баг, ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд  тус төвд  2023 оны 11 сарын 20-ны өдөр ажиллаж байна. Уг уулзалт, хэлэлцүүлгээр Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэхэд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагааны оролцоо, хэрэгжилттэй танилцлаа. Ялангуяа зоонозын халдварын тандалт, лавлагаа лаборатори, эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

ДЭМБ-аас 2005 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь гишүүн улс, орнуудаас хил дамнан тархах халдварт өвчнөөс сэргийлэх, халдварын дэгдэлтийг илрүүлэх, хариу арга хэмжээний цогц чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин төгөлдөр олон улсын гэрээ бөгөөд уг дүрмийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээг улс орнуудад 4-5 жил тутамд зохион байгуулахыг зөвлөмж болгодог бөгөөд Монгол улс энэ чиглэлийн 2 дахь үнэлгээнд хамрагдаж буй анхны улс орон болж байгаа онцлогтой юм.

Нийтэлсэн огноо: 2023.11.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter