Үйл ажиллагаа
Баруун бүсийн аймгуудад “НЭГ ЭРҮҮЛ МЭНД – ЗООНОЗ” дадлага, сургуулилт зохион байгууллаа
1113
Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол улсад нэг эрүүл мэндийн хандлага хэрэгжих таатай орчин бүрдүүлэх тухай” төслийн хүрээнд Завхан аймгийн Улиастай суманд 2023 оны 11-р сарын 22, 23-ний өдрүүдэд баруун бүсийн аймгуудын дунд “Нэг эрүүл мэнд – Зооноз” сэдэвт дадлага, сургуулилтыг зохион байгууллаа.
Сургалтыг нээж ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, Завхан аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлого хэлтсийн дарга Д.Бадамсүрэн, Завхан аймгийн эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд нар үг хэллээ. Сургалтад МЭЕГ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, МЭХ, УМЭАЦТЛ, Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Баянхонгор аймгийн НЭ, ЗӨСТ, МЭГ, БОАЖГ-ын нийт 50 гаруй мэргэжилтэн оролцлоо.
Хүн мал эмнэлгийн салбарт “3оонозын өвчний төлөв байдал, “Нэг эрүүл мэнд” хамтын ажиллагааны туршлага” сэдвээр Дэлхийн банкны төслийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн зөвлөх Л.Дэлгэрзул, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, МЭЕГ-ын мэргэжилтэн А.Түвшинбаяр, УМЭАЦТЛ-ын мэргэжилтэн Д.Ганцэцэг, МЭХ-ийн Б.Түвшинтулга, ХӨСҮТ-ийн эмч А.Алтмаа, ЗӨСҮТ-ын эмч, мэргэжилтэн Д.Отгонбаяр, Б.Чимэдцэеэ, Н.Ураншагай, Б.Баяр нар илтгэл тавилаа.
Нийтэлсэн огноо: 2023.11.24
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter