Зоонозын өвчин судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх нөр их үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвараа зориулан хүчин зүтгэж буй зоонозын өвчин судлалын салбарын уураг тархи нь болсон үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Эрүүл энх, аз жаргал, эрдэм номын аяндаа арвин их олз омогтой байхын ерөөлийг өргөе.
Зоонозын өвчний халдвараас хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэхэд онцгой анхааран Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, олон улсын эрүүл мэндийн дүрэм, Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт тодорхой зорилго, зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна.
Эрдэмтэн судлаачид та бүхний судалгааны үр дүнгээр гарган авсан шинэ мэдлэг, технологи, инновац нь улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй зоонозын гаралтай халдварын эрсдэлийг бууруулах, улмаар үндэсний аюулгүй байдлыг хангахад бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Улсдаа төдийгүй олон улсын түвшинд үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн бүтээлүүд төрөн гарна гэдэгт итгэл төгс байна.
Зоонозын өвчин судлалын салбарын эрдэмтэн судлаачид та бүхний номын гэгээн үйлс ямагт өрнөн дэлгэрч, улс орон, ард түмэндээ улам өгөөжтэй байхын ерөөлийг дэвшүүлье. Эрдэм номын хур ашид арвижах болтугай.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, хүний гавьяат эмч, дэд профессор, анагаах ухааны доктор Н.Цогбадрах
Нийтэлсэн огноо: 2023.11.29