Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд салбар дундын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам түүний харьяа байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2024 оны 3 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтад оролцогчдод ЭМЯ, БОАЖЯ, БХБЯ, НЭМҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан “Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд”-д тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай мэдээ мэдээлэл танилцуулав.
Мөн зөвлөлдөх уулзалтаар Агаарын бохирдол, Химийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент, Уур амьсгалын өөрчлөлт, Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ зэрэг ажлын хэсгүүд “Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд”-д тулгамдсан асуудлыг тодорхойлж, ажлын төлөвлөгөөний төсөл боловсрууллаа.
Уг уулзалтад Зоонозын өвчин судлалын үндэсний төвийг төлөөлөн оролцсон мэргэжилтнүүд Химийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг ажлын хэсгүүдэд ажиллалаа.
Нийтэлсэн огноо: 2024.01.13