Цаг үеийн
Амилуулах суурь тусламжийн сургалт зохион байгууллаа
481

Тус төв Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгтэй хамтран 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нийт ажилчдадаа насанд хүрэгчдийн “Амилуулах суурь тусламж”-ийн мэдлэгээ бататгах сургалт зохион байгууллаа. Сургалтыг Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Зоригтбаатар эмч удирдан явууллаа.

Төвийн үндсэн үйл ажиллагаа болох орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангах, байгалийн голомтын тандалт, шинжилгээний ажлууд эхэлж байгааг угтан зохион байгуулж байна. Ажилтан, албан хаагчид маань орон нутагт албан үүргээ гүйцэтгэх хугацаанд иргэд болон багийн гишүүддээ яаралтай үед амилуулах суурь тусламж шаардлага тулгарах үед үзүүлэх мэдлэгээ бататгасан ач холбогдолтой сургалт боллоо.

Сургалтаар амьсгалын зам чөлөөлөх, хахах үеийн тусламж, амь тэнссэн үеийн тусламжийн чиглэлээр багаар хэрхэн тусламж үзүүлэх дадлага сургуулилалт хийн, мэдлэгээ бататгалаа.

 

Нийтэлсэн огноо: 2024.03.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter