Цаг үеийн
Сайн дурын идэвхтнүүдэд давтан сургалт зохион байгууллаа
482

Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ЗООНОЗЫН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ” төсөлд ЗӨСҮТ хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймгийн 18 сумаас сонгогдсон 120 гаруй сайн дурын идэвхтнүүдэд зоонозын өвчнийг тандах, эрт илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах, олон нийтэд мэдлэг мэдээлэл олгоход дадлагажуулах давтан сургалт хооронд зохион байгууллаа.

Энэхүү төсөл 2023 оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд  Дорнод, Сүхбаатар , Хэнтий аймгийн 26 сумын 225 сайн дурын идэвхтнүүдийг сурган олон нийтийн оролцоонд тулгуурлан тандаж, эрт мэдээлэх тогтолцоог бүрдүүлснээр эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа билээ. Сургалтад хамрагдсан идэвхтнүүд зоонозын өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд түгээх, зоонозын халдвараас сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, эрсдэл бүхий үйл явдал, тохиолдол илэрсэн үед эрт сэрэмжлүүлэх, тандах, хариу арга хэмжээг яаралтай авах, мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах, Кобо аппликэйшн ашиглаж эрт сэрэмжлүүлэг дамжуулахад суралцаж байгаа. Мөн сургалтын баг тус аймгуудын ЭМГ–ийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, аймгийн Зооноз хариуцсан мэргэжилтнүүдтэй мэдээ мэдээлэл солилцон хамтран ажиллах, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах, идэвхтэн гишүүдтэй тогтмол хамтран ажиллахаар болсон. Мөн Дорнод, Сүхбаатар аймгуудын орон нутгийн телевизээр иргэдэд зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, ярилцлага өглөө.

Энэ удаагийн сургалтын багийн бүрэлдэхүүнд МУЗН-ийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга Б.Гантулга, ажилтан А.Алтанзул болон ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Л.Роломжав нар ажиллалаа.

Нийтэлсэн огноо: 2024.03.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter