Азийн хөгжлийн банк, ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төсөл, ДЭМБ-ын тусламжаар ЗӨСҮТ, 14 аймгийн ЗӨСТ-д молекул биологийн лабораторид ашиглагдах 3,662,594,053 төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, сургалт хийж, бүрэн ашиглалтад орууллаа. 14 аймгийн ЗӨСТ-д молекул биологийн иж бүрэн лабораторийн албан ёсны нээлтийн арга хэмжээг Хэнтий аймгийн ЗӨСТ-д 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ, Азийн хөгжлийн банк, төслийн нэгж МОН-9218, ЗӨСҮТ, Антиген ХХК, Хэнтий аймгийн засаг дарга, ЭМГ-ын дарга, Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн хамт олон, төлөөлөгчид оролцлоо.
Шинээр нээгдэж буй молекул биологийн лаборатори нь орон нутгийн иргэдэд зоонозын халдварт өвчний оношилгоо, тандалт судалгааг хийж, дэгдэлт, НЭМ-ийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, үр ашгийг эрс нэмэгдүүлэх үйл ажиллагаа боллоо.
Нийтэлсэн огноо: 2024.06.12