Цаг үеийн
Хос стандарт хэрэгжүүлэгч байгууллага болох зорилт тавин ажиллаж байна
124

Манай төвийн лавлагаа лаборатори нь 2023 онд MNS ISO 15189:2015 стандартын шаардлагыг ханган ML-24 гэрчилгээ авч, итгэмжлэгдсэн. Дараагийн стандарт болох MNS ISO/IEC 17025:2018 буюу “Сорил болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага”-ыг хэрэгжүүлэгч байгууллага болохоор зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү итгэмжлэл нь лабораторийн чанарын менежментийн тогтолцоо, техникийн чадавх, шударга байдал, тууштай үйл ажиллагаа явуулах ерөнхий шаардлагыг тодорхойлдог. Бид ирэх 9 дүгээр сард багтаан дээрх стандартаар итгэмжлүүлэх хүсэлтээ хүргүүлэхээр зорилт тавьж, уг ажлын хүрээнд  төвийн Лавлагаа лабораторийн алба, Чанар хяналт үнэлгээний албаны нийт 15 эмч, мэргэжилтнүүд Стандарт хэмжил зүйн газраас зохион байгуулдаг тус стандартын сургалтад хамрагдаж байна. 

Тус стандартыг хэрэгжүүлснээр эмнэл зүйн бус сорьцуудын шинжилгээг дэлхийн 108 улсад хүлээн зөвшөөрөгддөг болох юм.

Нийтэлсэн огноо: 2024.08.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter