Цаг үеийн
Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног 2024
74

Дөрөвдүгээр сарын 24-30

HUMANLY POSSIBLE: SAVING LIVES THROUGH IMMUNIZATION

ХҮНД ЗОХИСТОЙ ДАРХЛААЖУУЛАЛТ АМЬДРАЛЫГ АВАРНА

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том амжилтуудын нэг бол 20-р зууны хоёрдугаар хагаст дэлхий нийтээр хийсэн вакцинжуулалт юм. Энэхүү бүх нийтийг хамруулсан ажил нь салхин цэцэг өвчнийг бүрэн устгаж, халдварт сааг бараг дарж, олон хүүхдийг эсэн мэнд өсч хөгжих боломжийг бидэнд олгосон.

Энэ жилийн Дархлаажуулалтын дэлхийн долоо хоногийн арга хэмжээгээр Дархлаажуулалтын Өргөтгөсөн Хөтөлбөрийн (EPI) 50 жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ олон хүний амь насыг вакцинаар сэргийлэх боломжтой өвчнүүдээс аврах, вакциныг сайжруулах, хамтын хүчин чармайлтаа үнэлэх, хойч үеэ хамгаалах дархлаажуулалтын хөтөлбөрт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалж байна.

Хүүхдээ алдах вий гэж олон эцэг, эх айдаг байсан цаг үеэс хойш сүүлийн 50 жилийн хугацаанд вакцин хийлгэснээр ангижирч, хүүхэд бүрт амьдрал бэлэглэж, өсөж дэвжих боломжтой ертөнц рүү шилжсэн.

Дархлаажуулалтын Өргөтгөсөн Хөтөлбөр нь 1974 онд бүх хүүхдийг хүүхдийн 6 өвчнөөс хамгаалахад чиглэгдэж байсан бол өнөөдөр заавал хийлгэх буюу товлолын 13 вакцин, тархвар судлалын заалтаар болон нөхцөл байдлаас шалтгаалсан 17 нэмэлт вакцин болтлоо өсчээ. Вакцинжуулалт ингэж өргөжсөнөөр бид одоо Дархлаажуулалтын үндсэн хөтөлбөр гэж нэрлэдэг болсон.

Цар тахлын үеийн сүүлийн хэдэн жил дархлаажуулалтын ахиц дэвшил буурсан. Дэлхий даяар 2022 онд өмнөх онтой харьцуулахад илүү 4 сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан ч нэг буюу хэд хэдэн вакциндаа хамрагдаагүй 20 сая хүүхэд байсаар байна. Өсөн нэмэгдэж буй зөрчилдөөн, эдийн засгийн уналт, вакцинд эргэлзэх байдал нь хүүхдүүдийг аврах хүчин чармайлтад заналхийлж буй гол аюулууд юм. Дэлхий даяар эдгээр аюулаас үүдэлтэй бараг устаж байсан сахуу, улаанбурхан өвчний гэнэтийн дэгдэлтүүд бүртгэгдэж байна. Дэлхий даяар 5 хүүхдийн 4 нь вакцинд бүрэн хамрагдаж байгаа ч цаашид бидэнд хийх зүйл их байсаар байна.

Бид вакцинаар амьдралыг аврах хүчийг хүн бүрт хүртэх боломжийг бий болгож чадна.

Үүнийг хийх боломжтой болгоё:

  • Вакциныг бүх улс орны засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх жагсаалтад оруулах;
  • Вакциныг амьдралынхаа туршид өөртөө зориулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ төлөвлөлт, хөрөнгө оруулалтын салшгүй хэсэг болгохыг сурталчлах;
  • Вакцинжуулалтын хөтөлбөрийг бүх улс оронд хангалттай санхүүжүүлж, эх үүсвэртэй байлгах;
  • Вакцины хүртээмж, дэмжлэгийг нэмэгдүүлэх судалгаа, инновацийг хурдасгах;
  • Вакцинжуулалтын үр нөлөөг орон нутаг, үндэсний болон дэлхийн хэмжээнд ярьж, хэлэлцэх.

Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-immunization-week/2024

Нийтэлсэн огноо: 2024.09.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter