Зоонозын өвчин
ГАЛЗУУ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР 2024
848

Галзуу өвчний хуанлийн хамгийн том арга хэмжээ бол 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 28-нд Луи Пастерийн нас барсны ойг тохиолдуулан тэмдэглэдэг “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” юм. Энэ бол галзуу өвчний эсрэг бүх салбарын хүмүүс, байгууллага, оролцогч талуудыг нэгтгэх зорилготой арга хэмжээ юм – учир нь бид хамтдаа нэгэн зорилготойгоор энэхүү өвчнийг устгаж чадна! Хамтран ажиллахад саад болж буй бэрхшээлийг даван туулах энэхүү үзэл баримтлалыг харгалзан энэ жилийн галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг доорх уриан дор тэмдэглэж байна.

ГАЛЗУУ ӨВЧНИЙ ХИЛ ХЯЗГААРЫГ ЭВДЭЦГЭЭЕ

Сэдвийн учир, шалтгаан

Жил бүр галзуу өвчний өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, эрүүл мэнд зэрэгт хамгийн их хамааралтай гэж үзсэн сэдвийг сонгодог. Энэ жил бид тогтсон байдлаас давж, галзуу өвчнийг арилгахад саад болж буй хил хязгаарыг даван туулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Бид “30 он хүрэхэд тэглэнэ” гэсэн хамтын зорилгодоо хүрэхийн тулд одоогийн нөхцөл байдлаас цааш явах хэрэгтэй. Галзуу өвчнийг устгахад саад болж буй маш олон хил хязгаар байдаг тул уг сэдвийг зориудаар нээлттэй болгосон бөгөөд ингэснээр эдгээрийг шийдвэрлэхэд ашиглах боломж бий болно. Саад болж буй үндсэн хүчин зүйлүүд бол нэг эрүүл мэнд үзэл баримтлалын ойлголтын зөрүү, өвчний эсрэг хамтын ажиллагаа, вакцинжуулалт юм. Түүнчлэн галзуу өвчин нь хил дамнасан өвчин учраас олон улсын хил хязгаарыг зөрчиж байна гэсэн хоёр утга санааг илтгэж болно.

Баннерийн бүтэц:

Дараагийн алхам

Хамгийн түрүүнд хийх зүйл бол Галзуу өвчинтэй тэмцэх дэлхий нийтийн арга хэмжээнд бүртгүүлэх явдал юм. Танай хамт олон бусад оролцогч нартай хамтран, “30 он хүрэхэд тэглэнэ” уриан дор илүү сайхан ирээдүйн төлөө ажиллах болно.

Энэ жилийн сэдвийн дор галзуу өвчнийг устгах аливаа ажлыг хийж болно. Энэхүү арга хэмжээ нь боловсрол, вакцинжуулалт, мэдлэг, хамтын ажиллагаа эсвэл бусад нөлөөлж буй олон хил хязгаарыг хэрхэн шийдвэрлэхэд чиглэнэ. Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг вакцинжуулалтын кампанит ажил, боловсролын санаачилга, мэдлэгийг дээшлүүлэх, лабораторийн оношилгоог сайжруулах, бусадтай хамтран ажиллах, галзуу өвчний талаарх мэдээллийг хуваалцах, цуглуулах, мэдээлэх, түүнийг устгах талаар сурталчлах зэргээр тэмдэглэж болно гэсэн үг юм. Мөн нохойн популяцийн менежментийн кампанит ажил явуулах, сонирхолтой уралдаан, тэмцээн зохион байгуулах, олон нийтийн мэдээлэл хэрэгслээр дагалдагчидтайгаа мэдээлэл хуваалцах, өвчлөл байхгүй оронд аялахдаа өртөлтийн дараах урьдчилан сэргийлэлт (PEP), хазуулахаас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгүүдийг дээшлүүлэх, эсвэл өөр улс оронд галзуу өвчнийг устгахад зориулж мөнгө цуглуулахад туслах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх боломжтой.

Та хаана ч байсан сонгосон ямар ч үйл ажиллагаа тань галзуу өвчнийг устгахад саад болж буй хил хязгаарыг эвдэж, цаашлаад бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө бидний хамтын ажиллагаанд чиглэх болно!

Дэлхий нийтийн энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсвэл https://rabiesalliance.org/world-rabies-day холбоосоор орж бүртгүүлээрэй. Мөн бусад арга хэмжээнүүдийн талаарх мэдээллүүдийг эндээс уншиж болно.

Нийтэлсэн огноо: 2024.09.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter