Таны мэдлэгт
Мрох (сармагчны цэцэг): Бидний мэдэх ёстой зүйлс 01.12.2023
495
  • Мрох нь сармагчны цэцгийн вирус (MPXV)-ээр үүсгэгддэг бөгөөд уг вирус нь Orthopoxvirus төрөл, Poxviridae овогт хамаарна. Үндсэн 2 бүлэгт хуваагдах бөгөөд I ба II бүлэг гэж тэмдэглэдэг.
  • Үндсэн шинж тэмдгүүд: туурах, халуурах, body aches болон бусад
  • Хүнээс хүнд халдварлахаас гадна халдвартай амьтан, эд зүйлсээс халдварлана.
  • Ихэнх өвчтөнүүд зохих эмчилгээний дор 2-4 долоо хоногт эдгэрдэг.
  • 2022 оноос хойш хүнээс хүнд халдварлах болсноор дэлхий дахинд тархаж байна.
  • Амьтадтай харьцсаны улмаас төв, зүүн болон баруун Африкийн цөөн хэдэн улсад тохиолдлууд бүртгэгдсэн.

Өвчин

Нийтлэг шинж тэмдэг

  • Арьсны тууралт болон салст бүрхүүлийн гэмтлээс үүдэлтэй дараах шинж тэмдгүүд /халуурах, тунгалагийн булчирхай хавдах, толгой өвдөх, булчингаар янгинах, нуруугаар өвдөх, хоолой өвдөх, ядарч сульдах/ илэрдэг.
  • Арьсны гэмтэл нь нэгээс хэдэн зуу, хэдэн мянган байж болох ба хоёроос дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилдэг.
  • Арьсны тууралт нь нүүр, алга, гар, цавь, ул, бэлэг эрхтэн болон/эсвэл шулуун гэдсэн дээр туурах бөгөөд цэврүү эсвэл хатуу товруу төст.
  • Салст бүрхүүлийн гэмтэл нь ам, хоолой, анус, шулуун гэдэс болон бэлэг эрхтэн, нүдэн дээр гардаг.
  • Шулуун гэдэсний өвдөлт нь нийтлэг шинж тэмдэг юм.

Хүндэрсэн тохиолдол

Хүндрэх эрсдэлтэй хүмүүс:

  • Дархлаа суларсан хүмүүс
  • Хүүхдүүд
  • Жирэмсэн эхчүүд

Эрхтнүүдэд үүсэх эмгэгүүд:

  • Арьс, нүд, уушгины нянгийн халдвар
  • Үрэвслүүд
    • Тархи (энцефалит)
    • Зүрх (булчингийн үрэвсэл)
    • Уушги (хатгаа)
    • Шээсний суваг (давсагны үрэвсэл)
    • Бэлгийн эрхтэн (balanitis гм)
    • Шулуун гэдэс (проктит)

Голлох үр дагаварууд:

  • Сорвижих           
  • Зулбах
  • Хараагүй болох   
  • Нас барах

Тохиолдлын нас баралтын харьцаа (ТНБХ, тохиолдлын нас баралт) өөр өөр нөхцлүүдэд ‹1%-ээс ›5%. Дэлхий дахинд ТНБХ 0.2% байна.

I бүлгийн вирусээр илүү олон хүн өвдөх магадлалтай.

Бэлгийн харилцааны эрүүл мэнд, ДОХ ба сармагчны цэцэг

  • Хяналт сайн ДОХ-тэй хүмүүс эрүүл хүмүүсээс илүү өвчний эрсдэл бий болохгүй.
  • Дархлаа сул, оношилгоо, эмчилгээгүй ДОХ-тэй хүмүүс Mpox-оор хүндрэх эрсдэл өндөр.
  • Mpox-ийн халдвар авсан хүмүүс ДОХ болон бэлгийн замын бусад халдвартай эсэхээ оношлуулж, эмчлүүлэх ёстой.
  • Арьс, салст бүрхэвчийн өвөрмөц гэмтлийг Mpox хариуцсан эрүүл мэндийн ажилтанд үзүүлж, үнэлүүлнэ.

Халдварлах зам

Хүнээс хүнд ………………………………………………………………………………………

  • Mpox-той хүн тууралт, арьсны гэмтэл бүрэн эдгэрэх хүртэл халдвар тараана.
  • Дараах тохиолдлуудад Мрох хүнээс хүнд халдварлана:
  1. Өвчтөнтэй шууд хавьтах (ам болон бэлгийн зам)
  • Нүүр тулах (ярилцах болон амьсгалах)
  • Амнаас аманд (үнсэлцэх)
  • Арьснаас арьсанд (хүрэлцэх, тэврэлдэх, бэлгийн аливаа харилцаа)
  • Амнаас арьсанд (аман бэлгийн харилцаа, үнсэх)
  • Амьсгалын замын шүүрэл
  • Ойр ойрхон халдвартай бүст нэвтрэх
  1. Шууд бус хавьтал:
  • Халдвартай ор дэрний хэрэгсэл хувцас, сав суулга, аливаа зүйлсийн гадаргуу болон бусад
  • Халдвартай эмнэлгийн зүү болон шивээсний хэрэгслүүд
  • Эрүүл мэндийн байгууллага, гэр эсвэл олон нийтийн орчин
  1. Эхээс урагт халдварлах
  • Жирэмсний эхэн үед
  • Эхсээр дамжих
  • Жирэмсэн үед болон дараа

ДЭЛХИЙ ДАХИНД

Анх 2022 оны 5-р сараас эхлэн лабораториор баталгаажсан 92 000 тохиолдол, 170 нас баралт ДЭМБ-ын 6 бүсийн 116 оронд бүртгэгдээд байна. Вирусийн орчилтой холбоотойгоор дэлхий даяар дэгдэлтүүд үргэлжилсээр байна. Африк тивээс мянга мянган тохиолдол, зуу зуун нас баралт бүртгэгдсээр байна.

Африк дах амьтдаас хүнд халдварлах зам

  • Сармагчны цэцгийн вирус хэрэм, сармагчин мэтийн жижиг хөхтнүүдээс хүнд халдварлаж байна. Амьтдын халдварын эх уурхайн байдал тодорхойгүй байсаар байна.
  • Амьтдад хазуулж самардуулах эсвэл амьтдын түүхий махны хэрэглээтэй холбоотойгоор тэдгээрийн биеийн шингэнд хүрэлцэх, өртөх замаар халдварлаж байна.
  • Амьтдаас авах халдвар цаашлаад гэр бүл, өрхүүдэд тархаж байна.

Mpox-той хүмүүсийн халдвар тууралт бүрэн эдгэртэл (2-4 долоо хоног) үргэлжилдэг.

Mpox-тэй хүнтэй харьцсан хүнд 21 хоногийн дараа шинж тэмдэг илэрч болно.

Бие махбодийн хавьтал, бэлгийн харилцааны халдварлалт дийлэнх хувийг эзэлж байна. Мрох-ын вирус үрийн шингэн, үтрээний шүүрэл, шулуун гэдэсний арчдаснаас олджээ.

Эрсдэлт бүлгийн хүмүүс:

  • Шинэ болон олон бэлгийн харилцагчтай ганц бие хүмүүс
  • Ижил хүйстнүүд, бисексуал эрчүүд
  • Биеэ үнэлэгчид
  • Хувийн хамгаалах хэрэгсэлгүй эрүүл мэндийн ажилтнууд:
  • Mpox-той өвчтөнүүдийг асрах
  • Өвчтөнүүдээс сорьц цуглуулах
  • Судалгаа болон эмнэлзүйн лабораторийн ажилтан
  • Оношилгооны шинжилгээ хийх
  • Дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний багийн гишүүд
  • Зүүн, Төв болон Баруун Африкийн ойн бүст зэрлэг амьтадтай харьцагсад
  • Мрох-той өвчтөнүүдийн гэр бүл, төрөл төрөгсөд

Өндөр эрсдэлтэй орчин

Нийгмийн цуглаан, арга хэмжээнүүд нь хүмүүс бие биетэйгээ ойр байх нөхцлийг бүрдүүлдэг. Энэхүү ойртолт нь тэдгээрийг эрсдэлд хүргэх боломж юм.

Бэлгийн харилцаа ялангуяа шинэ болон олон харилцагчтай байх зэргээр бие биетэйгээ хавьтал болох нь өндөр эрсдэлтэй.

Эрсдэл өндөр байж болох газруудад хүмүүс олноор байдаг орон сууц, хүмүүжлийн байгууллагууд, дүрвэгсдэд зориулсан хуарангууд орно.

Хүн ихээр цугладаг ямар ч хэмжээний газрууд нь эрсдэлийн үеийн харилцаа холбооны тогтолцоо, вакцинжуулалт гэх мэтийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж, эрсдэлийг бууруулах бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн байх ёстой.

Эмгэг төрүүлэгч

  • Сармагчны цэцгийн вирус нь ДНХ агуулсан вирус бөгөөд orthopoxvirus-ийн төрөл (үүнд: variola, vaccinia, cowpox болон бусад)-д багтана.
  • Үндсэн 2 бүлэгт хуваагдах бөгөөд I ба II бүлэг гэж тэмдэглэдэг. II бүлэг нь хоёр дэд бүлэгт хуваагдах бөгөөд IIa ба IIb гэж тэмдэглэдэг.
  • I бүлэг нь Төв болон Зүүн Африкт бүртгэгдсэн.
  • II бүлэг нь Баруун Африк болон бусад улс орнуудад бүртгэгдсэн бөгөөд дэлхий даяар тархаж байна. Дэлхий даяар тархаж байгаа вирусийн ерөнхий хувилбар нь IIb дэд бүлэг байна.

Оношилгоо

Лабораторийн баталгаат шинжилгээ нь ПГУ бөгөөд арьс болон салст бүрхэвчийн шархнаас сорьц авч, шинжилнэ. Арьс болон салст бүрхэвчийн шарх байхгүй тохиолдолд ам, шулуун гэдэс, хошногоноос арчдас авч, дээрх шинжилгээг гүйцэтгэнэ. Эдгээр сорьцуудаас авсан шинжилгээний дүн эерэг байхаас гадна сөрөг тохиолдолд тухайн дүнг MPXV-ийн халдвар байхгүй байна гэж үзэж болохгүй. ПГУ-ын шинжилгээ вирусийн хэв шинжүүд (бүлэг)-д ялгаатай дүн үзүүлэх боломжтой. Геномын секуинсийн шинжилгээний дүнг хуваалцах нь вирусийн газарзүйн тархалт, удамзүйн хувьсал өөрчлөлтийг илрүүлэх ач холбогдолтой.  Ийлдэс судлалын түргэвчилсэн шинжилгээ (POC-Molecular point of care)-г талбарын нөхцөлд ашиглах боломжуудыг эрэлхийлж байна. Mpox-д POC эсрэгтөрөгчийн шинжилгээ хараахан гараагүй байна. Зарим нөхцөлд ПГУ-ын шинжилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа нь Mpox-ийн тандалтыг эрс хязгаарлаж, тухайн орчинд өвчний тохиолдлыг дутуу үнэлэхэд хүргэдэг.

Вакцинжуулалт

  • Мрох-оос хамгаалах стратегийн үндсэн хариу арга хэмжээ нь вакцинжуулалт юм. Мрох-ийн вакцин нь тухайн халдвараас 66-90% хамгаалах бөгөөд өвчний хүндрэлийг бууруулдаг.
  • Масс вакцинжуулалт шаардлагагүй.
  • Дархлаажуулалтын стратегийг эрсдэл, техник эдийн засгийн нарийвчилсан үнэлгээний дагуу тохируулж, тогтмол хянаж байх ёстой.
  • Урьдчилан сэргийлэх (pre-exposure) вакцин (PPV)-ыг зөвхөн Мрох-ын өндөр эрсдэл бүхий хүмүүст хийнэ.
  • Өртөлтийн дараах сэргийлэх вакцин (PEPV)-ыг өртсөнөөс хойш эхний дөрөв хоногийн дотор (шинж тэмдэг илрээгүй тохиолдолд 14 хоног хүртэл) хийнэ.
  • Mpox-аас урьдчилан сэргийлэх зорилгоор батлагдсан LC160-KMB, MVA-BN ба OrthopoxVac. ACAM2000 вакцинуудыг хэрэглэж болно.
  • ACAM2000 болон LC160-KMB вакцинуудын давтан тунг хийлгэх шаардлагатай, эсрэг заалттай хүмүүст MVA-BN вакциныг хийхгүй.

Эмчилгээ

Өвчтөнүүдийн шинж тэмдгийг намдаах, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд өвчтөнд шинж тэмдгийн эмчилгээ хийх шаардлагатай.

  • Халуун бууруулах
  • Өвдөлт намдаахад зориулсан аман, сэдэвчилсэн эсвэл бусад өвдөлт намдаах эм
  • Арьсыг цэвэр байлгах, шархыг бактерийн халдвараас сэргийлэх, шархны байрлалын арчилгаа
  • Хангалттай хоол тэжээл, шингэнээр дутаахгүй байх
  • Хүүхдүүдийг шим тэжээлээр байнга дэмжих
  • Хүнд өвчний үед вирусын эсрэг шинэ эмийг яаралтай тусламж эсвэл нигүүлсэнгүй үйлсийн протоколын дагуу эсвэл эмнэлзүйн туршилтанд ашиглах боломжтой.

Нийгмийн эрүүл мэнд ба Нийгмийн арга хэмжээнүүд

Урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүсийн хийх зүйлс

  1. Өөрийн байгаа орон нутагтаа МРОХ-ын эрсдэлийн талаар мэдээлэх. Шинж тэмдгүүдийн талаар судалж, өөрийгөө байнга шалгах
  2. Ойр дотны хүмүүс, тэр дундаа бэлгийн хавьтагчтайгаа өвчний талаар нээлттэй ярилцах
  3. Халдвар авсан бол вакцинд яаралтай хамрагдах
  4. Эрүүл мэндийн зөвлөгөө авах, хэрэв илэрсэн бол шинж тэмдгийг сайтар хянах: Mpox-ийн шинж тэмдэг илэрвэл яаралтай шинжилгээнд хамрагдах
  5. Халдвартай хүмүүсээс зай барих. Хэрэв боломжгүй бол зохих хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх ёстой.
  6. Өвчтэй хүмүүстэй хувцас, ор дэр, ариун цэврийн хэрэгслээ хуваалцахгүй байх
  7. Гараа савантай усаар болон гар ариутгагчаар байнга угааж, цэвэрлэх
  8. Халдвартай болох нь оношлогдвол тухайн улсын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагаас мөрдлөг болгож буй удирдамж, зааврыг мөрдөнө. Халдварыг таслан зогсоох тусгаарлалт мэтийн урьдчилан сэргийлэх хяналтын арга хэмжээнүүдийг дагаж хэрэгжүүлнэ.
  9. Амьд, үхсэн зэрлэг амьтадтай хавьтал болохоос сэргийлнэ. Анагаах, шашин, соёлын холбоотойгоор үхсэн амьтдыг хэрэглэхгүй байх.
  10. Мах, махан бүтээгдэхүүн бүхий хүнсийг сайтар болгож идэх.
  11. Вакцин хийлгэсний дараа ч өөрийгөө болон бусдыг хамгаалах арга хэмжээ ав.
  12. Зөвхөн найдвартай эх сурвалжаас авсан, найдвартай, нотолгоонд суурилсан, гутаан доромжлолгүй мэдээллийг түгээж, хуваалцах замаар ташаа мэдээлэлтэй тэмцэхэд тусална уу.
  13. Хэрвээ та хавьтал болсон бол 21 хоногийн турш өөрийгөө хянана уу. Хорио цээрийн дэглэм барих шаардлагагүй.

Илүү мэдээлэл хүсвэл:

Эх сурвалж:   https://cdn.who.int/media/images/default-source/health-topics/monkeypox/mpox-what-we-know-infographic-thumb.jpg?sfvrsn=6849f684_5

Нийтэлсэн огноо: 2024.09.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter