Цаг үеийн
Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
80

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 09 дүгээр сарын 30-нд “Ахмадын баяр” зохион байгууллаа.

Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд Зоонозын өвчин судлалын салбарын хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж, үнэтэй хувь нэмэр оруулж,  гавьяа зүтгэлээрээ үлгэр дуурайл болсон үе үеийн ахмад эмч, мэргэжилтнүүд, эмнэлгийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, залуу хойч үедээ сургаал айлдаж, хүн амынхаа эрүүл энхийн манаанд зүтгэхдээ өөрийн биеэр туулсан туршлагаа хуваалцсан нэгэн сайхан өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн “Ахмадын зөвлөлийн нэрэмжит шагнал”-аар Лавлагаа лабораторийн албаны Генетикч Н.Даваажав шагнуулав.

Эрхэм хүндэт ахмадууддаа эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.

 

Нийтэлсэн огноо: 2024.10.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter