Зоонозын өвчин судлалын төвүүдийн дунд 2 жил тутам зохион байгуулдаг спортын дөрвөн төрөлт нөхөрсөг тэмцээнийг Архангай, Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүд хамтран Архангай аймгийн төвд 11 дүгээр сарын 02-ноос 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд ЗӨСҮТ, 14 аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүд нийт 15 багийн 250 гаруй тамирчид Сагсан бөмбөг, Волейбол, Шатар, Ширээний теннис гэсэн 4 төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Уг тэмцээнд ЗӨСҮТ 1- байр, Увс аймгийн ЗӨСТ 2-р байр, Завхан аймгийн ЗӨСТ 3-р байрыг тус тус эзэлсэн амжилттайгаар оролцлоо.
Дараагийн 2026 оны спортын дөрвөн төрөлт VI дугаар тэмцээнийг Өмнөговь, Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв хамтран орон нутагтаа зохион байгуулахаар болсон билээ.
Мөн тус тэмцээнд оролцохоор ирсэн салбарын нийт 250 гаруй албан хаагчид тулгамдаж буй асуудал болон цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2025 онд ямар бодлого чиглэл барьж ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлж, ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.
Нийтэлсэн огноо: 2024.11.12