Цаг үеийн
“Эрүүл мэндийн лаборатори-Чанар чадавхад тавих шаардлага” шинэчлэгдсэн стандартын талаар мэдлэг олгох сургалтад хамрагдлаа
289

Үндэсний Итгэмжлэлийн төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, ДСО сургалтын байгууллагатай хамтарсан MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори-Чанар чадавхад тавих шаардлага” шинэчлэгдсэн стандартын талаар мэдлэг олгох сургалт 11 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зохион байгуулагдлаа. MNS ISO 15189:2024 стандарт нь Олон улсын стандартын байгууллагаас шинэчлэн боловсруулагдсан 4 дэх хэвлэл бөгөөд үндэсний стандарт болж ҮИТ-өөс 2024 онд батлагдсан. Тус сургалтад төвийн Лавлагаа лабораторийн алба-5, Чанар аюулгүй байдал хяналт үнэлгээний алба-1 , Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв- 3 нийт 9 эмч мэргэжилтнийг хамрууллаа.
Энэхүү сургалт нь MNS ISO 15189:2024 стандартын шаардлага шалгуурыг хангах эмнэлгийн лабораторийн оношилгоо, шинжилгээний хариу үр дүнг чанартай үнэн зөв, бодитой гаргах, менежментийн тогтолцоог сайжруулах, нийгэм эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэндийг хамгаалах ач чухал холбогдолтой юм.

Нийтэлсэн огноо: 2024.11.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter