Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан сарын аяны хүрээнд зоонозын өвчин судлалыг шинжлэх ухаанчаар ойлгож, хэрэгжүүлэх сэтгэлгээг бий болгох зорилгоор “Зооноз судлал ирээдүйд” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Зоонозын өвчин судлалын салбарын нийт ажилтнуудын дунд зарлаж байна.
Зохион байгуулагч: Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Хамрах хүрээ: Зоонозын өвчин судлалын байгууллагууд
Тавигдах шаардлага:
- Сэдвийн агуулгад нийцсэн, ашигласан материал, дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх.
- Хэл найруулга, бичлэгийн ур чадвар, зөв бичгийн дүрмийн алдаагүй байх
- Бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлэх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх.
- Эссэ нь 500-800 үгтэй, Цаасны хэмжээ А4, үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.0 – 1.5 байна.
- Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх.
- Төгсгөлд нь өөрийн овог нэр, албан байгууллага, холбоо барих хаяг зэргийг тодорхой бичсэн байх.
Шалгаруулах журам: Эссэг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /1-5 хүртэл онооны системээр дүгнэнэ/. Үүнд:
- Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (5 оноо);
- Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (5 оноо);
- Бүтээлч хандлага, өөрийн байр суурь (5 оноо);
- Дэвшүүлсэн шинэлэг санаа (5 оноо);
- Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (5 оноо).
- Эссэний эх хувийг файл хэлбэрээр altantogtokh@nczd.gov.mn гэсэн цахим хаягаар 2024 оны 11 дүгээр сарын 24-ны дотор ирүүлсэн байна. Холбоо барих утасны дугаар: 95030634, 99040664. Эссэг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эссэг шалгаруулалтанд оруулахгүй болно. Шалгаруулалтанд ирүүлсэн шилдэг эссэг 2024 оны 11-р сарын 30-ны өдөр Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр зарлаж, шагналыг гардуулна.
Шагнал: Тэргүүн байр 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл. Дэд байр 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл.
Хугацаа: Эссэ бичлэгийг хүлээн авах сүүлийн хугацаа 2024 оны 11-р сарын 24 өдөр.
ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА
Нийтэлсэн огноо: 2024.11.08