Цаг үеийн
“Бүс ба зам“ санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан дамжуулагчаар дамжих халдварын хяналт сэдэвт сургалтад хамрагдлаа.
120

БНХАУ-ын Хайнан мужийн Хайкөү хотод “Торгоны зам“ сэдвийн хүрээнд “Дамжуулагчаар дамжих халдварын хяналт” сэдэвт сургалт  2024 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Уг сургалтад Камбожи, Лаос, Австрали, Канад, Вьетнам, Филлипин, Мьянмар, Монгол улс оролцов.

Сургалтаар “Нэг эрүүл мэнд” хандлагын үзэл баримтлалын доор Ази-Номхон далайн бүсийн орны дамжуулагчаар дамжих халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр мэдээлэл солилцож, Денге, Бэтэг өвчний үүсгэгчийг илрүүлэх лабораторийн дадлага сургалт боллоо. 

Цаашид 2 тал гадаад хамтын ажиллагааны хүрээнд: Денги, Бэтэг өчний сэдэвчилсэн сургалтад мэргэжилтнүүд хамруулах, хамтарсан судалгаа хийх талаар санал солилцлоо.

Нийтэлсэн огноо:2024.12.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter