Цаг үеийн
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
85

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2024 оны 12 сарын 12-13 ны өдрүүдэд “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний  хуралд Зүүн Европ, Төв, Өмнөд, Зүүн, Зүүн өмнөд Ази, Африк зэрэг 25 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүллээ.

Тус эрдэм шинжилгээний хуралд 104 илтгэлээр халдварт өвчний тандалт, өнөөгийн байдал, вакцин, биологи, геном, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг танилцуулав.

Балахонов С.В нарын ”Монгол, Орос дахь Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт, өнөөгийн байдал, тархалт”,  Ж.Батцэцэг нарын ‘’Монгол улсад хийсэн Ку халуурал өвчний судалгааны дүн’’ зэрэг илтгэлүүд хурлын эмхэтгэлд нийтлэгдсэн байна.

Цаашид халдварт өвчинтэй тэмцэх ажлыг сайжруулах гол чиглэлүүд нь геномын болон дархлаа судлалын тандалтыг хөгжүүлэх, дата мэдээллүүдийг  боловсруулах, шинэлэг дижитал технологийг нэвтрүүлэх, математик загварчлал, тархалтын үйл явцын хөгжлийг урьдчилан таамаглах, тархвар судлалын үр дүнтэй тандалтыг дэмжих, улс орнуудын  түншлэлийг бий болгохын чухлыг  тэмдэглэв.

Нийтэлсэн огноо:2024.12.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter