Онцлох
2024 ОНЫ ОЛОЛТ АМЖИЛТ: №3 Зоонозын халдварт өвчний тусламж үйлчилгээний чадавхыг бүсчлэн хөгжүүлэх жилийн хүрээнд
48

2024 онд Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээний чадавхыг бүсчлэн хөгжүүлэх нь” жил болгон зарласантай холбоотойгоор Нийслэл, аймгийн ЗӨСТ-үүдийг Молекул биологийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж, аймаг орон нутагт зоонозын халдварт өвчний оношийг анх удаа хурдан шуурхай оношлох чадавхыг бүрдүүлснээр эрүүл мэндийн салбарын төвлөрлийг сааруулах бодлого чиглэл, сорьц тээвэрлэлт, био хамгаалал зэрэгт нийцсэн томоохон ажлуудын нэг боллоо.

Энэхүү үйл ажиллагаа нь тарваган тахал болон бусад дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх эрсдэл бүхий зоонозын халдварт өвчнүүдийг цаг алдалгүй тухайн орон нутагт нь оношилж, хариу арга хэмжээг зохион байгуулснаар хөл хорионы хугацаа багасах зэрэг  нийгэм эдийн засагт эерэг нөлөөтэй юм.

Нийтэлсэн огноо: 2024.12.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter