Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь 2024 онд ОХУ, БНХАУ, АНУ-ын гадаадын хамтын ажиллагаат байгууллагуудтай хамтран нийт 9 удаагийн тандалт судалгааг, УМЭАЦТЛ, МЭЕГ зэрэг байгууллагуудтай болон дангаар 7 удаагийн тандалт судалгааг тус тус зохион байгууллаа. Эдгээр тандалт судалгаагаар бид нийт 12 зоонозын халдварт өвчнийг судлах зорилгоор 14 аймгийн 35 сумдын нутаг дэвсгэрийг хамруулсан ба нийт 75.000 га талбайд зоонозын халдварт өвчний голомтын төлөв байдлыг тогтоон, үр дүнд суурилсан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулан ажиллалаа.
Цаашид зоонозын халдварт өвчний байгаль дахь тархалт идэвхжилийг хянах, AI болон технологид суурилсан уур амьсгалын өөрчлөлттэй холбон судлах, хүн амын дундах тархалт, эрсдэлийн түвшин тогтоох, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шинжлэх ухааны нотолгоо, судалгаанд тулгуурлан улсын хэмжээнд зохион байгуулах, халдварын эрсдэлийг бууруулах, хүн амыг өвчлөл, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлагаар хангах, гадаад дотоодын болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан судалгааг өргөжүүлэхээр төлөвлөөд байна.
Нийтэлсэн огноо:2024.12.26