Цаг үеийн
Олон улсын ур чадварын сорилт хөтөлбөрт оролцож байна
56

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (UNFAO), Тайланд улсын Чулалонгкорны Их Сургуулийн Мал Эмнэлгийн Шинжлэх Ухааны Хүрээлэн (CUVET)-ийн хамтын ажиллагааны хүрээнд PTAST буюу нянгийн эсрэг мэдрэмтгий байдлын сорил (AST) хийх олон улсын ур чадварын сорилтод хөтөлбөрт Лавлагаа Лабораторийн Алба хоёр дахь жилдээ  хамрагдаж  байна.

Энэхүү хөтөлбөр нь үндэсний хэмжээнд мал аж ахуйн салбар дахь антибиотикт тэсвэртэй нян (AMR)-г илрүүлэх лабораторийн чадавхыг сайжруулах, хүнсний болон мал, амьтны  гаралтай бүтээгдэхүүнд антибиотикт тэсвэртэй нянгийн тэсвэржилтийн тандалтыг бэхжүүлэх зорилготой.  

Уг олон улсын хөтөлбөрт хамрагдсанаар нян судлагч эмч, лаборант нарын техник ур чадвар, шинжилгээний арга аргачлал, нарийвчлал, лабораторийн тоног төхөөрөмжийн хангалтын түвшин,  шинжилгээний үр дүнгийн үнэн бодит байдал зэргийг үнэлүүлснээр, тухайн лабораторийн  шинжилгээний үр дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм.

Нийтэлсэн огноо: 2025.01.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter