Цаг үеийн
Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр 2025
78

Дэлхийн эрүүл мэндийн 74 дэх ассамблейн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганаар ДЭМБ-ын гишүүн орнууд WHA74 (18) шийдвэрийг санал нэгтэй баталснаар жил бүрийн 01 дүгээр сарын 30-ны өдрийг “Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр’ болгон тэмдэглэх болсон.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2025 оны “Анзаарагддаггүй өвчнүүдийн  дэлхийн өдөр’-өөр дэлхийн хамгийн эмзэг, ядуу 1.5 тэрбум хүн амыг эдгээр өвчнүүдээс чөлөөлөхийн тулд хүн бүрийг, тэр дундаа удирдах албан тушаалтнууд, нийгэмлэгүүдийг нэгдэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, зоригтой, тогтвортой хөрөнгө оруулалт хийж, тэмцэхийг уриалж байна.

Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдрийн зорилго нь ДЭМБ-ын 2021−2030 оны Замын зураглал (NTD road map)-д тусгагдсан хөтөлбөр (2021 он)-ийн зорилтууд болон Кигалигийн тунхаглал (2022 он)-аар өгөгдсөн амлалтуудад хүрэхийн тулд Анзаарагддаггүй өвчнүүд рүү чиглэх хандлагыг нэмэгдүүлж, хүний эрүүл мэндэд учруулж буй дарамтыг онцлон, тэдгээрийг хянах, устгахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-ntd-day/2025

Нийтэлсэн огноо: 2025.01.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter