АЖЛЫН БАЙРНЫ НЭР
- Эсийн генетикч /судлаач/
Байгууллага, алба
- Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл технологийн алба
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зоонозын өвчний тодорхой сэдвээр (молекул биологи, генетикийн чиглэлээр) бие даасан болон хамтарсан судалгааг гүйцэтгэх;
- Зоонозын өвчний тэргүүлэх чиглэлээр болон тулгамдаж буй асуудлаар ШУТ-ийн болон олон улсын судалгааны төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажилд оролцох, гүйцэтгэх;
- Зоонозын өвчний байгалийн голомтын болон хүний өвчлөлийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, тархалтыг тогтоох, салбар хоорондын хамтын ажиллагаанд оролцох, байгууллагын удирдлага, бусад холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах;
Албан тушаалын ангилал (цалин)
- ТҮ-6
Орон тоо
- 1
Боловсрол
- Генетик, молекул биологи, биотехнологи, микробиологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Тусгай шаардлага
- Эд хөрөнгө хариуцах бүрэн чадвартай, үнэнч шударга;
- Ашиг сонирхлын зөрчилгүй, хариуцлага хүлээх чадвартай байх
Ажлын туршлага
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх.
Ур чадвар
- Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Судалгааны арга зүй эзэмшсэн байх;
- Эерэг хандлагатай, багаар ажиллах, манлайлах ур чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн;
- Ажлын ачаалал даах чадвартай
Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал
- Ажлын үр дүн, гүйцэтгэлээс шалтгаалан урамшуулалд хамрагдах боломжтой.
Байгууллагын хаяг
- Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Холбогдох ажилтан, утас, цахим шуудан
- Хүний нөөцийн менежер
- Утас: 99905388
- hr@nczd.gov.mn
Материал хүлээн авах хугацаа
2025.02.17-2025.02.28
Нийтэлсэн огноо: 2025.02.17