Цаг үеийн
Япон Улсын Хоккайдогийн их сургуульд зохион байгуулагдсан сургалтад хамрагдлаа
65

Японы Олон Улсын Хамтын ажиллагааны агентлаг, MJ-VET Project-ийн хүрээнд Япон Улсын Хоккайдогийн их сургуулийн шимэгч хорхой судлалын лабораторид 2025 оны 1 дүгээр сарын 13-наас 3 дугаар сарын 13-ны хооронд зохион байгуулагдсан “Мал амьтны шимэгч хорхойг илрүүлэх, оношилгооны аргууд” сэдэвт сургалтад тус төвийн лавлагаа лабораторийн албаны генетикч Н.Даваажав хамрагдсан.

Сургалтаар мал амьтны шимэгч хорхойг илрүүлэх молекул биологийн оношилгооны арга зүй, генийн дараалал тогтоох NGS, Сангерын аргуудыг ашиглаж Echinococcus multilocularis зүйлийн шимэгч хорхойн гаплотипын хамаарал тогтоох ажилд суралцсан.

Нийтлэгдсэн огноо: 2025.04.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter