Цаг үеийн
Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшуулах ажилд оролцлоо
248

Тарваган тахал өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувь нь тахалтай тарвага агнах, түүний гаралтай түүхий эд, махыг ашиглах үедээ халдвар авсан байдаг. Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж улмаар идэш тэжээл хайн айлын хашаа руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулж үхсэн зэрэг дуудлага сүүлийн жилүүдэд Зоноозын өвчин судлалын үндэсний төвд ирсээр байна.
Баянголын ам (Найрамдал зуслан орчим), Өвөр Гүнт (Билгүүний энгэр)-ийн амны суурьшлын бүсээс 100 тарвагыг шилжүүлэн нутагшуулах ажлыг Нийслэлийн Байгаль орчны газар зохион байгуулан ажиллах үед тарваган тахал өвчний голомтгүй нутагт халдваргүй тарвага нутагшуулах шаардлагыг биелүүлэх зорилгын хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс шинжилгээний баг томилон ажиллуулж тарваган тахал өвчний халдварыг тогтоох шинжилгээ хийж ажиллалаа.
Шилжүүлэн нутагшуулахаар барьсан 100 тарвага шинжилгээгээр тарваган тахал өвчний халдваргүй болох нь тогтоогдсон ба тус тарвагнуудыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нутагшуулж байна.

Нийтэлсэн огноо: 2025.06.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter