ЗӨСТ
Цэргийн байгууллагын албан хаагчдад зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгууллаа
286

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд цэргийн байгууллагын алба хаагчдад “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн 0131-р анги, Зэвсэгт хүчний 167-р анги, 148-р тусгай рот, Гурвантэс суман дахь гал унтраах 67-р анги, Цогтцэций суман дахь гал унтраах 44-р анги, Ханбогд суман дахь гал унтраах 66-р ангиийн нийт 213 алба хаагч хамрагдлаа.

Сургалтын үеэр дараах сэдвүүдийг онцлон мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх мэдлэг олголоо. Үүнд:

  1. Тарваган тахал өвчний нөхцөл байдал, тархвар судлал болон авах хариу арга хэмжээ,
  2. Галзуу өвчний талаарх ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэлт,
  3. Хачигт халдвараас сэргийлэх арга хэмжээ,
  4. Бэтэг өвчний талаархи мэдээлэл.

Мөн сургалтын хүрээнд зоонозын шалтгаант халдварт өвчний тохиолдол болон дэгдэлтийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний бэлэн байдалд үнэлгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон нь үр дүнтэй байлаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтэлсэн огноо: 2025.06.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter