Америкийн Нэгдсэн Улсын Вашингтоны их сургууль, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн сургууль болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамтарсан “Хүн ба малын дунд халдвар дамжих хэлхээ, зооноз өвчний халдварын загварчлалыг сайжруулах шинэ арга” сэдэвт төслийн судалгааны багийн судлаачид Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумдад ажиллалаа.
Судалгааны баг нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэд эрсдэл учруулж буй зоонозын өвчний хүн малын дундах халдвар дамжих хэлхээг тогтоох, загварчлах аргачлалыг боловсруулж, баталгаажуулах туршилтын судалгаа хийх бөгөөд хүн эмнэлэг болон мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг арга зүйн сургалтад хамруулах, асуумж судалгааны арга зүй болон GPS хүзүүвчийг турших богино хугацааны туршилт судалгааг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Нийтэлсэн огноо: 2025.06.09