Цаг үеийн
“Халдварт өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” (epic) төслийн төлөөлөгч нартай уулзлаа
35

“Халдварт өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” (EpiC) төслийн Зооноз ба Нэг эрүүл мэнд хариуцсан техникийн зөвлөх Yesser M. Sanad, Монгол талын мэргэжилтэн Ш.Энхтүвшин нартай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр төслийн хүрээнд зоонозын өвчний эрсдэлийн үеийн харилцаа холбоог сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь зоонозын гаралтай халдварт өвчний дэгдэлтийн үед олон нийтийн хариу арга хэмжээ, ойлголтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын харилцаа, мэдээлэл түгээх чадамжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Нийтэлсэн огноо: 2025.06.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter