Цар тахлын сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хэрэгжиж буй “Монгол улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналтыг зохион байгуулж байна.
ЗӨСҮТ-ийн Захирал Б.Амгаланбаяраар ахлуулсан “Дэмжлэгт, хяналтын баг” Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд ажиллаж, байгууллагуудын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилтэд үнэлгээ өгч, сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү ажил нь зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, бодит үр дүнтэй ажил бөгөөд гарсан үнэлгээ, зөвлөмжийг холбогдох шийдвэр гаргагч нарт танилцуулж, салбарын хөгжлийг дэмжих чухал алхам болох юм.
Нийтэлсэн огноо: 2025.06.30