Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь жил бүрийн 11 дүгээр сард “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтсан аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын шинэ чиглэл, санаа өгсөн, туршлага солилцох 7 үйл ажиллагааг амжилтай зохион байгууллаа.
Аяны хүрээнд дараах эрдэмтэн, профессорууд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд:
- АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн багш, АУ-ны доктор, дэд профессор Ц.Алтансүх “Lactobionic acid-conjugated TPSG nanoparticles for enhancing therapeutic efficacy of etoposide against hepatocellular carcinoma”
- Монгол Улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, клиникийн профессор З.Адъяасүрэн
- “Тарваган тахлын дэгдэлтийн үеийн сургамж”
- Анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн нян судлагч, клиникийн профессор Ж.Мягмар “Зоонозын өвчний шинжилгээ, судалгаанд нэмэрлэх санал, зөвлөмж”
Мөн ЗӨСҮТ-өөс төрөн гарсан доктор Ж.Мягмар шинжилгээ, судалгааны ажлыг төлөвлөлтөөс эхлэн дүгнэлт гаргах хүртэлх бүх үе шатанд мэргэжлийн өндөр хариуцлага, нягт нямбай байдал, дүрэм журмыг чанд баримтлахын чухлыг онцлон зөвлөлөө. Тэрээр шинжилгээний бүртгэл, маягт, оношилгоо, тоон бүртгэл, тайлан, архивлалт зэрэг шат дараалсан үйл явцын талаар өөрийн бодит туршлага дээр үндэслэн зөвлөмж өгсөн юм.
2025 оны 11 дүгээр сарын 28-нд “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан өдөрлөгийг зохион байгуулж, тус төвөөс төрөн гарсан эрдэмтэн, докторуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Өдөрлөгийн үеэр Биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор, дэд хурандаа В.Батсайханы шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг онцлон тэмдэглэв.
ЗӨСҮТ нь 2024 оноос эхлэн зоонозын өвчин судлалын салбарт “Шилдэг эрдэм шинжилгээний бүтээл”, “Шилдэг судлаач”-ийг жил бүр тодруулдаг бөгөөд энэ жилийн “Шилдэг судлаач”-аар паразитологич Ж.Батцэцэг шалгарч, батламж болон үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаяр оролцож, шинжлэх ухаанд хүчин зүтгэж буй нийт судлаач, мэргэжилтнүүддээ эрдэм шинжилгээний ажлын өндөр амжилт хүслээ.

Нийтэлсэн огноо: 2025.12.01




