Эх орныхоо түшиг тулгуур, түмэн олныхоо ноён нуруу, хойч үеийнхээ бахархал болсон эрхэм хүндэт Ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилье.
Ахмад настнуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор 1990 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон Дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхагласан билээ.
Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 33 дахь жилтэйгээ золгож байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага, албан хаагчид “Олон улсын Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан нийт 100 гаруй ахмад эрдэмтэн профессор, эмч, судлаач, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
АХМАДУУДДАА ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
Нийтэлсэн огноо: 2025.10.02




