Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Зоонозын өвчин судлал” үндсэн мэргэшлийн сургалтын 2024-2025 оны хичээлийн жилийн төгсөлт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үндсэн мэргэшлийн сургалтад Хөвсгөл, Дундговь аймгийн ЗӨСТ болон Зоонозын өвчин судлалын төвийн захиалгаар элсэн суралцсан эмч нар суралцаж төгссөнөөр Зоонозын салбар шинэ залуу мэргэжилтнүүдээр бүл нэмлээ.
Төгсөлтийн арга хэмжээний үеэр тус төвийн Захиргааны албаны дарга У.Нямжаргал шинэхэн Зоонозын өвчин судлаач эмч нартаа мэргэшлийн үнэмлэх гардуулж,
Зоонозын гаралтай халдварт өвчнөөс хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн төлөө эзэмшсэн мэдлэг, ур чадвараа амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.


Нийтэлсэн огноо: 2025.10.01




