Вектороор дамжих зоонозын өвчний тандалт судалгаа
Хачиг, шувуу, шумуулаар дамжих зоонозын халдварт өвчний байгалийн голомтын тандалтыг 10 аймгийн 22 сумын 54 цэгт 5 удаа зохион байгуулж, 12 төрлийн өвчнийг илрүүлэх шинжилгээ хийлээ. Үр дүнд нь фасциолоз, хачигт энцефалит, хачигт риккетсиоз, бабезиоз, эрлихиоз, япон энцефалит болон хачгийн хам халдварыг шинээр илрүүлэв.





