АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн санхүүжилттэй судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ.
Тус судалгаа нь хүн, малын дунд халдварт өвчин хэрхэн дамждагийг илүү нарийвчлан тодорхойлох шинэ аргачлал боловсруулахад чиглэж байгаа бөгөөд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хувьд NIH-ийн санхүүжилттэй хоёр дахь томоохон төсөл болж байгаагаараа онцлог юм.





