You are here: Home / Цаг үеийн / “Хариу арга хэмжээг хэрхэн сайжруулах тухай” нээлттэй уулзалт зохион байгууллаа
“Хариу арга хэмжээг хэрхэн сайжруулах тухай” сэдвийн хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага, мэргэжилтнүүдийн оролцоотой нээлттэй уулзалт зохион байгуулагдлаа.
Тус уулзалтаар зоонозын халдварт өвчний өнөөгийн тулгамдсан асуудал, 2025 оны байдлаарх лабораторийн шинжилгээний үр дүнг танилцуулж, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэхэд шаардлагатай хөгжүүлэлт, шинэчлэлийн асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.
Уулзалтын үеэр зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж, цаашид уг төрлийн уулзалтыг тогтмолжуулан зохион байгуулах чиглэлийг удирдлагын зүгээс өгсөн юм.

Нийтэлсэн огноо: 2026.01.28




