Нипах вирус нь амьтнаас хүнд дамждаг аюултай зоонозын халдварт өвчин юм. Вирусийн үндсэн тээгч нь жимсний сарьсан багваахай (Pteropus төрөл) бөгөөд хүнд болон амьтдад халдвар дамжуулах эрсдэлтэй.
Халдвар дамжих замууд:
🔹 Халдвартай сарьсан багваахай, гахай болон тэдгээрийн биеийн шингэнтэй (шүлс, шээс, цус) шууд харьцах
🔹 Сарьсан багваахайн ялгадсаар бохирдсон түүхий жимс, дал модны түүхий шүүс хэрэглэх
🔹 Халдвартай хүнтэй ойр харьцах (гэр бүл, эрүүл мэндийн ажилтнууд)
Нийтэлсэн огноо: 2026.01.28




