Нууц үе: Халдвар авснаас хойш дунджаар 4–14 хоног, ховор тохиолдолд 45 хоног хүртэл үргэлжилнэ.
Илрэх шинж тэмдгүүд:
🔹 Эхний үе: Халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, бөөлжих, хоолой өвдөх
🔹 Амьсгалын зам: Амьсгал давчдах, цочмог амьсгалын замын хамшинж
🔹 Мэдрэлийн тогтолцоо: Тархины үрэвсэл (энцефалит), нойрмоглох, ухаан самуурах, таталт өгөх
⚠️ Анхааруулга: Нипах вирусийн халдварын нас баралтын түвшин 40–75% хүрдэг тул сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай.
Нийтэлсэн огноо: 2026.01.29




